2011 он миний хувьд амьдралынхаа чиг шугамыг олсон жил болсон гэж дүгнэсэн. Өөрийгөө мартах шахам бусдын бодлыг сонсон, бусдын хүслийг биелүүлж, бусдын зарчим, дүрмээр амьдарч явахдаа нэг л өөр замаар яваад байгаагаа дотроосоо мэдэрч зориг гарган өөрийнхөө нам гүм жимийг бүтээж явна.
2012 онд сэтгэлийн амар амгаланг олж, хүсэл боломж хоёр нь давхцаж байхын ерөөлийг хүсье!
Мөн Монгол орны минь тусгаар тогтнол мандан бадарч, эх оронч шударга залуус хөгжин дэвжих болтугай!
No comments:
Post a Comment