Wednesday, December 14, 2011

Нэг хадагны мяндас..


Д. Болдхуяг "Би" шүлгээс

Өндөр сансар огторгуй хязгааргүй уудам атлаа
Үймэгч орчлонд хугацаагүй юм гэж нэгээхэн бээр ч үгүй
Өнөөдөр хүн, маргааш чандар, нөгөөдөр цэцэг болоод
Үлэмж олон жил салхинд хувилан тэнэж явахад
Дарга, цэрэг хоёр нэг жалгын ногоо болж
Дайсагнаж явсан улс нэг хадагны мяндас болж
Хагацаж одсон амраг хос нэгэн цэцгийн дэлбээ болж
Ханагар орчлонг цогцлоох гэж өнгө дүрсээ хувилгасан юм

No comments:

Post a Comment