Tuesday, December 31, 2013

Саарал

Нийлж сааралтаж уйтгарлаж байхаар
хар цагаанаараа байсан нь дээр юм байнаа.
Тэр нь илүү амьд.

Friday, December 27, 2013

Баярлалаа, 2013 он минь!

Амнаас унагасан тэр нэг бодолгүй үгнээс
амьдрал орвонгоороо үнс нурам болж сааралтсан ч
гав ганцаараа туулж барах үйлийн үр минь 
хамгийн аймшигтай ч гайхамшигтай байлаа.
Ухаарал, хайр, амар амгалан бэлэглэсэн аавын минь 
захиас зүрхэнд байнга хадаастай.

Thursday, November 21, 2013

Friday, November 15, 2013

Как пчелка..

Она вообще способна упорядочить любой хаос..
..в оффисе по 18 часов в день.. (юу гэсэн үг юм бэ??)
Не делайте карьеру. Ищите дело, которым вам интересно заниматься.
Это листовка даёт возможность поговорить со многими людьми..
Скажи им то, что считаешь нужным.
Простота, прозрачность, персонализация..

Thursday, November 7, 2013

2 дах боломж..

 Цаг хугацааг ухрааж, алдаагаа ухаар гэсэн шиг эргээд бүх юм давтагдаад эхэллээ..

Я..

пришла к себе в 37 лет.

Айдас..

арай гэж харанхуйг туулаад амсхийтэл дараагийн айдас гараад ирэхийн. ямар ч байсан нүүр тулаад үзчихсэн.нээх өрөвдөлтэй, өвдөг чичрээд байдаг юм байналээ. одоо бас хир их цаг зарцуулах юм болоо? зугатаах ямар ч аргагүй. даваад туулах гэж л үзнэ дээ.

Tuesday, October 22, 2013

Яаж би..

Яаж би олон ажлыг нэгэн зэрэг эхлүүлээд маш хурдан, тэгсэн мөртлөө чанартай хийдэг болох вэ? Яг одоо хүсч байгаа зүйл энэ л байна. Космополитан сэтгүүлээс үүнтэй холбоотой нийтлэл олж уншсан. Хэзээ хэрэгжүүлэх юм бол, бүү мэд..Хийж дуусгах ажлууд ар араасаа дугаарлаад зогсчихсон. Нилээн урт дараалал үүсээд, би гэдэг хүн ганцаараа..Нусаа хацартаа наах гээл байна шүү. Сандарсан хүн л байна. Гэртээ удаан сууж, өөрийн тааваараа хийдэг байсан үе маань дуусаад цаг хугацаатай уралдах шахам л явна. Нэг мэдэхэд л орой болчихийн. Хийж бүтээсэн тоймтой зүйл байхгүй мөртлөө л ЗАВГҮЙ хүн. Өдрийн 24 цагаас яаж ийж байгаад 4-5 цагийг л өөртөө зориулчих юмсан.Уг нь миний хүсэл биелдэг дээ..

  


Friday, October 18, 2013

Tuesday, October 15, 2013

Алхах дуртай юмаа..

Жил хагас амарсны эцэст өнгөрсөн 7 хоногт ажилд орвоо. Амралтын байдалтай, тааваараа байдаг үе маань дуусаад, нэг зэрэг олон ажил амжуулах гэж бажигдаж байна.. Уг нь овоо эрт сэрдэг байсан чинь, тэгэхээс тэгэх гэсэн юм шиг нойр нь дийлдэхгүй юм. Өглөө болгон сандарч гүйгээстэй, ширээнийхээ ард суугаад л нэг амсхийнэ. Гэхдээ нэг л тухгүй. Яагаад гэвэл ажилдаа цагтаа ирж амжихгүй байна. Нээх сайхан тухтай цай ундаа ч ууж амжихгүй. Яг гарах гэхээр нүдний шил нь ч юмуу, ороолт, малгай нь олдохгүй. Тэрийг хайх нэрийдлээр гэрээ дэлбэлчихнэ. Гарч гүйгээд такси барихаас өөр аргагүй. Юун алхах..
Харин өнөөдөр босчихоод, хөлд эвтэйхэн гутлаа гаргаад, малгай, ороолт, бээлийгээ хайж олоод бөөн баяр. Өглөө шүршүүрт орчихоод, Никкид /манайх нохойтой болсон/ хоолыг нь өгөнгөө өөртөө ногоотой лапша хийгээд идчихсэн. Өглөөний йогоо хийж амжаагүй, ороо ч хураагаагүй, гэр мэдээж дэлбэрчихсэн байгаа ч алхах цаг бол гаргаж амжсаан.

Яг 2 жилийн өмнө намрын өглөө алхаж байсан үе санаанд орж байсан. Ингээд алхаад явахад ямар аз жаргалтай байваа.. Үсрээд гүймээр, эргээд бүжиглэмээр. Учиргүй л баярлаад. Миний алхдаг зам шулуухан явсаар байгаад л ажил дээр хүргэдэг. Тэгээд хотын төвийн дандаа гоё хэсгүүд..Ажилдаа мэдээж хоцроогүй, 5 минутын өмнө ирсэн. Жавартай хүйтэн байсан болохоор замдаа нус, нулимстайгаа холилдоод, гэхдээ нартай, тэнгэр нь цэлмэг, сайхан өглөө байлаа. Түнтийсэн, яагаан хацартай болчихсон сууж байна. За, ажилдаа орлоо. Энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.

Sunday, October 6, 2013

Tuesday, September 24, 2013

..the sun shines on..

 хүссэн юм хүзүүгээр татнаа гэж..

Monday, July 29, 2013

F


- Что толку в книжке, - подумала Алиса, - если в ней нет ни картинок, ни разговоров?
- What is the use of a book,' thought Alice `without pictures or conversation?'

Sunday, April 28, 2013

энд одоо..

 ..өндөрлөлөө..

Saturday, April 27, 2013

Как он нужен мне..


хамгийн нандин өдөр..
жаахан хүлээчих..

Thursday, April 25, 2013

Тэнгэр Газрын дунд..

 ..бороотой бүжиглэсээр..
..эргэлдсээр..
(толгой эргэж байна..)
Дээшээ тэнгэр хол 
Доошоо газар хатуу 
гэдэг үг байдаг, тээ..
усаар аялагч нь урсгалтай ярина..
луужингаа гээчихээд сэлүүрээ хайна..
улам бүр холдох сониуч зүрхээ зовооно..
(аялж уншина..)

Tuesday, April 23, 2013

Tao Te Ching, verse 25..

There is something formlessly created
Born before Heaven and Earth
So silent! So ethereal!
Independent and changeless
Circulating and ceaseless
It can be regarded as the mother of the world

I do not know its name
Identifying it, I call it "Tao"
Forced to describe it, I call it great
Great means passing
Passing means receding
Receding means returning
Therefore Tao is great
Heaven is great
Earth is great
The sovereign is also great
There are four greats in the universe

And sovereign occupies one of them
Humans follow the laws of Earth
Earth follows the laws of Tao
Tao follows the laws of nature

Monday, April 22, 2013

Infinite..

..blessing lines..

Saturday, April 20, 2013

ЭГО..

хааяадаа хүнээс тусламж гуйж чаддаг байх хэрэгтэй юм байнаа..
дандаа бүхнийг ганцаараа, хэнээс ч гуйхгүй хийнэ гэж юу байдгийн..
амин чухал ажилд маань яаралтай мөнгө хэрэгтэй боллоо гэсэн чинь 
би гуйхгүй гэнээ, тэрний оронд бүтэхээ болилоо гэдэгтэйгээ эвлэрээд 
хоёр өдөр гэртээ усан нүдэллээ..бүр ёстой зэвүүн ЭГО байгааз..
 (гол нь ээжээс асуусан чинь үгүй гэж хэлүүлээд зүрх үхүүлцийн)
энүүнд хэн ингэж алийн болгон дарлуулж байдгийн..
эцсийн мөчид гар хуруугаа салгануулан байж хоёр найздаа 
минутын дотор мессэж илгээгээд л болчихлоошд..

НАЙЗУУДДАА БАЯРЛАЛАА!!




Friday, April 19, 2013

Love love..

Every peaceful plan will be done..
                                                                                2013-04-15

Thursday, April 18, 2013

Любимый поэт..

                                                ..с кусочком неба..
                                    ..под именем Винни Пух..
                                     ..а почему под именем?

Wednesday, April 17, 2013

Гэр..

2011 оны шинэ жилээр
надад гомдсон эд эсүүд минь 
одоо л нэг сэргэж энэ хүн амь орж эхэлж байна.
Бараг нэг жил гаруй гэртээ суун хайр найргүй эдэлсэн
бие /хэл, сэтгэл/-ээ хир буртгаас нь салгах гэж хичээлээ.
Энэ тоостой хорвоод тасралтгүй л цэвэрлэгээ хийж 
байх ёстой юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон.
Хүслээр болдог бол ганцхан бие / хэл, сэтгэл/-ээ
л тойлоод  яваад баймаар байна. 
 Даанч ойрд гэрээ зас гэдэг үг 
орой руу орж ирээд байх юм..
    Дараа нь юу зас гэж хэлэх гэж байгаа бол.. 
Гэрийн ажил ч хэцүү дээ..
Тэрний оронд бөөн бичиг цаас овоолчихвол
бага багаар барж магад..
Нэг л гарт орж өгөхгүй юм..
Алтан загас байдаг бол гэрийн ажилд дуртай
болгож өгөөч гэж л гуймаар байна шүү..
 Маш яаралтай..

Sunday, April 14, 2013

// мир..

..нравишься просто!
..просто и сложно..
..не разделить и сложить невозможно..

Thursday, April 11, 2013

_imgr..

..03..
..13..
find light in the beautiful sea..
I choose to be happy..
You and I..

Tuesday, April 9, 2013

Fairy tale: 4 in 1..

 миний тарьж үзсэн аялгуутай цэцэгс..
нинжин сэтгэлийн..
оюун ухааны..
хайрын..
билиг ухааны..
 
даанч би бэлэн биш байхад эгшиглээд байхаар нь 
дундаас нь ингээд тайраад тайраад явчихсан..
(PS: энэ цэцэгс өөрт тохирсон хүнээ олчихсон гэдэгт итгэдэг..)
дахиж хэзээ ч цэцэг тарихгүй гэсэн чинь эхэлсэн ажлаа дуусга гэнээ..
энэ дөрвөн цэцгийг нийлүүлсэн үр бас байдаг л юм байна.. 
цаг нь болсийн байлгүй, одоохондоо түүртсэн юм алга байна.
Энэ супер дупер цэцэгнээс нэг гуйх зүйл байна..
Хайрт минь, намайг байгаагаар минь л хүлээгээд аваарай..


Monday, April 8, 2013

Sunday, April 7, 2013

Энэ жилийн бэлэг..

Ар араасаа гайхамшиг дагуулсан жил болж байна..
Гайхуулж байна гэж битгий бодоорой..
Ингэсэн, тэгсэн гээд өнгөтөөр яриад ч 
итгэмээргүй үлгэр шиг сонсогдох 
учраас төрсөн өдрөөр тохиолдсон
зүйлээ бичиж зүрхэлсэнгүй..
Болдогсон бол хүн бүрт л 
амтыг нь мэдрүүлчих юмсан..

Энэ гарт баригдаж, нүдэнд үзэгдэх 
бэлэгнүүдийн нэг нь..Францаас ирсэн
болохоор нь зургийг нь оруулчлаа..
Яаж зүгээр байхав. Бас зүүдлээд авсан.
Биелэхээр нь хэлье.
Тэр үед блогоо хөтөлж байвал..
Нэг үг нэмж хэлмээр байна..
Маш их баярлалаа..







Thursday, April 4, 2013

Tuesday, April 2, 2013

Patience..

..is an art that needs to be developed over time and practiced regularly to master.
One can develop great mental strength through the practice of Patience.

Sunday, March 31, 2013

Аромат солнца..

Запах солнца? Что за вздор!
Нет, не вздор.
В солнце звуки и мечты,
Ароматы и цветы
Все слились в один узор.
Солнце светит травами,
Свежими купавами, 
Пробужденною весной,
И смолистою сосной.
Нежно-светлоткаными,
Ландышами пьяными, 
Что победно расцвели
В остром запахе земли.
Солнце светит звонами,
Листьями зелёными,
Дышит вешним пеньем птиц,
Дышит смехом юных лиц..

Monday, March 25, 2013

Ертөнц цомог..Нар..

Ямар ч дотно аялгуув дээ..
3 жилийн өмнө ирсэн танил мэдрэмжүүд..
Энэ дотор л зайлуул үер болж байх шиг байна..
Хэн нь мэдэгдэхгүй нэгэн зад тавин,асгартал уйлах юм..
Энэ түнэр харанхуйг туулах гэж ямар их зүдрэвээ..
Өөрийгөө гээчихгүйн тулд мөлхөн байж..
Арай л Сүнсээ худалдчихаагүй..
Дэндүү үнэтэй ирлээ..
гэрэл аялгуу..
хайр..
1..

5..

Хүний амьдралд хоёр их далай буй
 ..мэдэхгүйн далай
 ..чадахгүйн далай
Хүний амьдралд хоёр их даваа буй
   ..мэдэхгүйгээ мэдэхийн даваа
..чадахгүйгээ чадахын даваа

Friday, March 22, 2013

Д..

Миний бие, сэтгэл сүүлчийн тамир тэнхээгээ шавхан,
өндөр газрын оргилд хүрч, "айхтар даваа давлаа даа" 
гээд сэхээ аван тухлах гэтэл,-Ээ, Хайрхан минь, юү вээ?!! гэж 
дуу алдмаар орой нь харагдахгүй уул тэртээд сүндэрлэх юм..
Гүвээн дээр гарснаа мэдэхгүй л
баярласан хэрээ бархирна гээч юм л болж..
Ичмээр юм..Би биш шүү..

Wednesday, March 20, 2013

Tuesday, March 19, 2013

Дахиал Франц явмаар санагдчлаа..

Өнгөрсөн жилийн өдийд бас ингэж бодогдоод байсийн..
Очиж ч үзээгүй газрын юунд нь ингээд татагдаад байдгийн бол..
хорхойгоо дарж ганц дуу сонсохоос..

Tuesday, March 12, 2013

Арай гэж л эхэллээ..

Энэ жилээс Хималаягийн шинэ йогийн дасгалыг хийж эхэлсэн..
 Аяыг нь сонсонгуут л бие маань өөрөө хийгээд явчихдаг..
Гэхдээ зөвхөн өглөөнийхтэй нь л зууралдлаа..
Үндсэн йог руугаа орох гэж бараг 3 сар тойроод гүйчихэж..
Дөнгөж сая хийж дууслаа..
50 минут нүд ирмэхийн зуур л болоод өнгөрлөө..
Бас л үнэн тасархай аятай..
Ямар сонин сонин мэдрэмжүүд төрвөө..
Хөрсөн дороос дөнгөж цухуйж байгаа ургамал болчихсон юм шиг..
 Энэ насандаа ч хийж үзээгүй сонин байрлалууд байдгийн байна..
Энэ тэнд орооцолдож мушгирч явсанаа баруун гар маань 
зүүн гараа олоод атгах мөчид учиргүй их догдлохын..
Долоо хоногтоо 3 удаа таслахгүйгээр л хийчих юмсан..
Тэгвэл энд тэнд унжаад, сулраад байгаа булчингууд 
маань байрандаа эргээд орчих болов уу.. 
Дээрээс нь хэдэн цаг хөдөлгөөнгүй
суудаг биед минь нэмэртэй юм даа..
Хийж эхлэе гээд бодооол яваад байгаа 
бол цаг битгий алдаарай..
 

Monday, March 4, 2013

Ты мой изумрудный мрак..

зелёный берег в зелёном море..

Saturday, March 2, 2013

Бүрхүүл..

Хүн бүр Дэлхий дээр анх мэндлэхдээ өөрийн гэсэн "бүрхүүл"-тэй төрдөг байхаа..
Тэгээд л энэ ертөнц дотроо зарим нь амьдраад,
зарим нэг нь хөрсөн дээр бууж амьдралтай нүүр тулдаг юм шиг.. 
Харин би энэ бүрхүүл дотроо яг 34 жил амьдарсан.
Ганцхан өөртөө л жаргалтай..Бодож санах зүйлгүй..
Хүссэн бүхнээ дураараа хийнэ. Мөрөөдсөн болгоноо авна.
Үргэлжийн л инээд хөөр, аз жаргалтай явдаг тийм л сайхан Ертөнц..

Нэг гэм нь бусдад тохиолдож байгаа зовлон, гунийгийг мэдэрч, ойлгож чаддаггүй..
Өөрт тохиолдсон азгүй явдлаас хөнгөхөөн гарчихдаг байсан болохоор
зовлоо гэж юугаа яриад байгаан бол гэж их гайхдаг байлаа.
Хүн бүр л над шиг амьдардаг юм байх гэж ойлгодог байсан, тийм гэнэн хонгор..
Ойр дотныхонд маань л зарим үед амаргүй байсан байх..
Азаар Бурхан надад өөртэйгээ адил намайг хайрлаж,ойлгодог сайхан
аав, ээж, дүү, охин, анд нөхөд, найз залуус хайрласан.
 Гэтэл энэ бүрхүүл маань нэг л өдөр хагарчихсийн..Төрсөн өдрөөр минь..
Битүү цасан шуургатай, урдах зам харагдахгүй байхад л Дорнодоос хот руу хөдөлж
байлаа..Оройдоо амжиж гэрийхэнтэйгээ бялуугаа идэх гээд..
 Гэртээ ирээд өрөө рүү шагайтал аавын минь жаазтай зураг, зулын гэрэл,
ээжийн өрөвдөлтэй харц, надад дөхөж чадахгүй хол зогсох найз залуу маань угтаж билээ..
Тэр бяцхаан зулын гэрэл ямар хүчтэй байваа..
Юуны ч өмнө сөгдөж үзээгүй өвдгийг сөхөрч унатал..
Ар нуруунаас хэзээ ч мартагдахгүйгээр хүйт оргитол..
Хамаг сайн сайхныг минь хоосон, үнс нурам болтол
асаж байсан, тэр зулын гэрэл..
Тэр үед араас минь тэврээд, нурууг минь дулаацуулчихсан бол
амьдрал яаж эргэх байсан бол гэж хааяа өөрөөсөө асуудаг л юм..
Ингэж л бүрхүүл минь үгүй болж, газар дээр бууж алхах ёстой байсан юм байлгүй дээ.. :)

 

Thursday, February 28, 2013

..

Quan Yin
The Goddess of Mercy

Please Wake Up by SMCH

O World, wake up and behold
Rivers and mountains are in tumult
Burnt forests, eroded hills, desiccated streams
Whither do the poor souls go in the end of all dreams?

O Heart, relent your sobbing
For my soul to rest in long nights
Tears dried up and I am wordless
Weeping in pain for the tormented!

O Night, please kindle your source of light
Shine the way for those humans souls in darkness
Be serene for my mind to still 
And enter emptiness with the miraculous celestial melody.

O Day, stir not sudden unrests
For peace to repose in our very hearts
For human kind struggles to subside
For the true self to gloriously shine.

Wednesday, February 27, 2013

Friday, February 22, 2013

The cloud by Percy Bysse Shelley

I bring fresh showers for the thirsting flowers,
         From the seas and the streams;
I bear light shade for the leaves when laid
         In their noonday dreams.
From my wings are shaken the dews that waken
         The sweet buds every one,
When rocked to rest on their mother's breast,
         As she dances about the sun.
I wield the flail of the lashing hail,
         And whiten the green plains under,
And then again I dissolve it in rain,
         And laugh as I pass in thunder.

   I sift the snow on the mountains below,
         And their great pines groan aghast;
And all the night 'tis my pillow white,
         While I sleep in the arms of the blast.
Sublime on the towers of my skiey bowers,
         Lightning my pilot sits;
In a cavern under is fettered the thunder,
         It struggles and howls at fits;
Over earth and ocean, with gentle motion,
         This pilot is guiding me,
Lured by the love of the genii that move
         In the depths of the purple sea;
Over the rills, and the crags, and the hills,
         Over the lakes and the plains,
Wherever he dream, under mountain or stream,
         The Spirit he loves remains;
And I all the while bask in Heaven's blue smile,
         Whilst he is dissolving in rains.

   The sanguine Sunrise, with his meteor eyes,
         And his burning plumes outspread,
Leaps on the back of my sailing rack,
         When the morning star shines dead;
As on the jag of a mountain crag,
         Which an earthquake rocks and swings,
An eagle alit one moment may sit
         In the light of its golden wings.
And when Sunset may breathe, from the lit sea beneath,
         Its ardours of rest and of love,
And the crimson pall of eve may fall
         From the depth of Heaven above,
With wings folded I rest, on mine aëry nest,
         As still as a brooding dove.

   That orbèd maiden with white fire laden,
         Whom mortals call the Moon,
Glides glimmering o'er my fleece-like floor,
         By the midnight breezes strewn;
And wherever the beat of her unseen feet,
         Which only the angels hear,
May have broken the woof of my tent's thin roof,
         The stars peep behind her and peer;
And I laugh to see them whirl and flee,
         Like a swarm of golden bees,
When I widen the rent in my wind-built tent,
         Till calm the rivers, lakes, and seas,
Like strips of the sky fallen through me on high,
         Are each paved with the moon and these.

   I bind the Sun's throne with a burning zone,
         And the Moon's with a girdle of pearl;
The volcanoes are dim, and the stars reel and swim,
         When the whirlwinds my banner unfurl.
From cape to cape, with a bridge-like shape,
         Over a torrent sea,
Sunbeam-proof, I hang like a roof,
         The mountains its columns be.
The triumphal arch through which I march
         With hurricane, fire, and snow,
When the Powers of the air are chained to my chair,
         Is the million-coloured bow;
The sphere-fire above its soft colours wove,
         While the moist Earth was laughing below.

   I am the daughter of Earth and Water,
         And the nursling of the Sky;
I pass through the pores of the ocean and shores;
         I change, but I cannot die.
For after the rain when with never a stain
         The pavilion of Heaven is bare,
And the winds and sunbeams with their convex gleams
         Build up the blue dome of air,
I silently laugh at my own cenotaph,
         And out of the caverns of rain,
Like a child from the womb, like a ghost from the tomb,
         I arise and unbuild it again.

Tuesday, February 19, 2013

Баярлалаа :)

  
амьдралын хором бүрийг минь гэрэлтүүлж,
хайраар бялхуулж байдаг
ЧАМДАА
    баярлалаа..