Wednesday, April 17, 2013

Гэр..

2011 оны шинэ жилээр
надад гомдсон эд эсүүд минь 
одоо л нэг сэргэж энэ хүн амь орж эхэлж байна.
Бараг нэг жил гаруй гэртээ суун хайр найргүй эдэлсэн
бие /хэл, сэтгэл/-ээ хир буртгаас нь салгах гэж хичээлээ.
Энэ тоостой хорвоод тасралтгүй л цэвэрлэгээ хийж 
байх ёстой юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон.
Хүслээр болдог бол ганцхан бие / хэл, сэтгэл/-ээ
л тойлоод  яваад баймаар байна. 
 Даанч ойрд гэрээ зас гэдэг үг 
орой руу орж ирээд байх юм..
    Дараа нь юу зас гэж хэлэх гэж байгаа бол.. 
Гэрийн ажил ч хэцүү дээ..
Тэрний оронд бөөн бичиг цаас овоолчихвол
бага багаар барж магад..
Нэг л гарт орж өгөхгүй юм..
Алтан загас байдаг бол гэрийн ажилд дуртай
болгож өгөөч гэж л гуймаар байна шүү..
 Маш яаралтай..

No comments:

Post a Comment