Monday, December 31, 2012

Burn brighter..


Don't go chasing rainbows, 
stay in the light and love at your core
and simply enjoy the view.

  

Thursday, December 20, 2012

Monday, December 17, 2012

От чистого истока..


..в прекрасное далёко..
 

Tuesday, December 4, 2012

Love is..

..all around..
.. in the air..

Monday, December 3, 2012

Берёза - Сергей Есенин

Белая берёза под моим окном принакрылась снегом, точно серебром.
На пушистых ветках снежною каймой распустились кисти белой бахромой.
И стоит берёза в сонной тишине, и горят снежинки в золотом огне.
А заря, лениво обходя кругом, обсыпает ветки новым серебром.
 

Saturday, December 1, 2012

Её..

Как будто льдинка, сердце тает..
и подснежник зацветает..

Friday, November 30, 2012

Гурван хэрчим ..

        Гуравхаан хэрчим яргайг шунаг сэтгэлээр ховдоглоод идчихээр
юу болоод өнгөрвөө гэж хоосон санагддаг шиг
залуусын шагшин магтаад байдаг Аюурзанын Гурамсан цадигийг
уншаад шинэ амт юууу ч мэдэрсэнгүй..

Тангадын Галсан - Ачтан


Эрхэлж явтал нүдэнд шороо орж би уйлав,
-Эмнэлэгт очиж янзлуул гэж аав зарлигдав,
Гэрэлд зургий нь авахуул гэж эмч хойшлуулав
Гэтэл ээж л хэлээрээ нүдийг минь долоож эдгээв.  
                                                                                       

Wednesday, November 14, 2012

Математик

Нэг хэсэг ч ажил маш их, ажил ихтэй байхаар мөнгөний урсгал ч над руу халгиж цалгидаг байлаа. :) Тэгээд л ажилдаа улайраад юун Нинжингийн хичээл манатай..Ядаж математик болон хэлний хичээлүүдийг нь хамтдаа давтах юмсан гэж тойрч гүйсээр хэдэн жил ч болов, нэг мэдсэн чинь 10-р ангид орчихсон байдаг.Үсрэлтийн 10-р анги л даа, нас нь бол дөнгөж 14.
За, тэгээд ханцуй шамлан орсоон. Нинжингээс илүүтэй би л математикаар амьсгалж байх шиг..Охины чөлөөт цаг нь олдож өгөхгүй хойноос нь гуйх шахам л явна. Цаг гаргаад өгөөч гээл..Тухайн үед нь хамт давтаж зааж өгөөгүй хүн, одоо яахав..Багш нар муу зааж байна гэж ярихгүйээ, ямартаа ч 9-р ангийн математикаас эхэлж давтаж эхэлсэн..

 Заримдаа инээд хүргээл, заримдаа уйлмаар, заримдаа бахархмаар, заримдаа бүр хашгирмаар..
Багшийн мэргэжил ухаан, тэвчээр, арга эв шаардсан ажил юм байна даа гэж бодож сууна..
Ээж охин 2 хэн хэнийгээ л сургаж хүмүүжүүлж байх шиг байна.
Тоо бодоод байсан чинь сурагч үе маань санаанд ороод, хуучны хөөрхөн дурсамжууд сэргэж байналээ..Эрдэнэ багштай тооны сонгоныхон гэдэг нэртэй бид хэд тоо бодож ангидаа хонодог байлаашд..Конкурс дөхөх үед бол бүр зүүдэндээ sin2x -ийн задаргааг зүүдэлж сэрнэ..За, энэ ч яахав. Сонин зүйл гэвэл одооны сурах бичгүүд ямар их алдаатай байдаг юм бэ? Энэ нь тэгээд бүр хэвийн үзэгдэл болж.. Өө, номны алдаа байна. Ийм алдаа зөндөө байдаг, бид засаад л бодчихдог гэж байнашд..
Тооны номыг нь би иймэрхүү улаан эрээн болгочихсон. За яахав, алдаж болно, тэгсэн чинь хариу нь хүртэл алдаатай..Бидний үед сурах бичиг алдаатай байх нь ховор үзэгдэл байсан даа. Бараг номын алдааг олсон хүүхдэд 5 /Онц-Пятёрка/ тавьдаг байсан шиг санаад байх юм.
                                                                 Охиноо л бодлоо..
        Хэн нэгэнд найдах хэрэггүй, өөртөө л итгэж найд..






Monday, October 22, 2012

Доша Йог

Зүгээр л дагаад хийгээд үзээрэй.
Дөнгөж эхлэнгүүт төгс хийнэ гэж байхгүй.
Өөрийнхөө чадал боломжоороо л гүйцэтгэ.
Өөрийгөө залхаахгүйгээр, дур хүсэлтэй хийгээрэй. 
 Вата Доша Йогийн дасгалыг өглөө, өдөр нартайд хийнэ.
20 минут л хийдэг. Амрахдаа бас 20 мин..
Амралт нь бас хамгийн чухал..
Би өглөө босоод цай уухаасаа өмнө тогтмол хийдэг.
Питта Доша Йогийг сар гарсан үед орой хийнэ.
Хааяа хийгээд хааяа хийдэггүй.
Одоо хийдэг болох гээд хичээж л байгаа.
Кафа Йогийг амралтын өдрүүдээр хийхэд тохиромжтой.
Нөгөө 2-ыгоо бодвол илүү үсэрч харайдаг, амьд тал руугаа..

Thursday, October 18, 2012

Thursday, October 11, 2012

Жаргалан

Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан
                                                Д. Нацагдорж
Гучин нас гараад ирэхээр эрүүл мэнддээ анхаарч, 
амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж сурах нь 
чухал юм байналээ шүү..
Тамхи татдаг нь тамхиа хаях ч юмуу..
Архи, дарсаа болиод ус, сүү уух ч юмуу..
Уур хилэнгээ инээд, хайраар солих..
Бүр цаашлаад мах идэхээ больсон ч яахав дээ..
Энэ нь эрүүл саруул, амар амгалан, аз жаргалтай амьдралын эхлэл..
Өнгөрсөн сард бие даан нэг өдрийн хуурай мацаг /усгүй мацаг/ барилаа.
(гэхдээ урд нь Ананда Марга йогийн багшийн заавраар 2-3 удаа хийж байсан..)
Бие махбодид 3-4 жил хуримтлагдсан илүүдэл өөх,
эсэн шидийн нян, бактери, хор, хаягдлуудыг зайлуулж цэвэрлэсэн..
 Тэгээд ийм цэвэрхэн болж байгаа бие, ходоод руугаа эсэн шидийн
  шарсан, хуурсан хоол, амттан оруулмааргүй гамнаад, хайрлаад эхэлдэг.
Замбараагүй хооллохоо болино.
Хөнгөн шингэн болно.
Арьс толигор болж гэрэлтэнэ.
Гол нь бие маань эрүүлжинэ 
гээд мааш олон талтай.
Хэдэн жилийн өмнө хонгорхон найзынхаа бэлэглэсэн номыг 
уншингаа, мацаг барихын чухал ач холбогдлыг ухаарлаа. 
Найздаа баярласан шүү..
           Мөн Ананда Марга йогийн Бодлын хоол номыг уншин, хэрхэн мацаг барих
            ба мацаг тайлах тухай мэдлэгээ сэргээж, амжилттай хэрэгжүүллээ.
 Хийсний маргааш нь л сайн үр дүнг нь мэдэрсэн болохоор боломжоороо 
мацаг барьж бие махбодио цэвэрлэн, эрүүл явья, бүгдээрээ..



Tuesday, October 2, 2012

Wednesday, September 19, 2012

Eat Pray Love

Киног нь үзчихсэн болохоор уншилгүй хойшлуулсаар
хэдэн жил ч хадгалчихав..Номны хамгийн инээдтэй, 
сонирхолтой хэсгүүдийг оруулаагүй орхичихсон байналээ.
 Хамаг нарийн нандин сэтгэлээ уудлаад гаргачихсан..
(Яаж ингэж дэлгэж чадаж байнаа??)
Зарим хэсэг нь бол нүүрээ дараад ичмээр..
Гэхдээ эгдүүтэй яг жаахан охин шиг..
Галзуу хулгана дээр суучихсан юм шиг л мэдрэмж төрсөн.
Сэтгэлийн хөдлөл ихтэй, уянгын халилтай..
Гэнэн, өөдрөг, бас ухаалаг..

Wednesday, September 12, 2012

Найм..

Монгол улсын хэмжээнд биеийн тамир, спорт сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь Нинжин энэ жилдээ ядаж 8 удаа суниах зорилт тавьсан явдал юм.Энэ нь юунаас эхлэлтэй вэ гэвэл өнгөрсөн амралтын өдрөөр сургуулиуд спартакиад зохион байгуулсан.Анги бүрээс 4 охид, 4 хөвгүүд оролцох ёстойгоос тэдний анги дөрөвхөн охинтой болж таараад, яах аргагүй шахаанд оржээ.
Би ёстой авьяасгүй л гэнэ.
(Авьяасгүй гэж хэн ч шивнэсийн..)
Би чаддагүй л гэнэ.
Хажууд үглээл байсан, хөөрхий. 
Урд өдөр нь намайг эзгүйд гэртээ хийдэг миний аэробикийн хичээлийг харж хийсэн болтой юмаа. Маргааш нь гаднаа илт мэдэгдээгүй ч дотроо жаахан түгшсэн байдалтай явсан. 
Би мэдэрсэн, хэхэ. 
Лондонгийн олимп шиг юм боллоо гэсээр хөл, гараа шалбалсан их зоригтой хүн орж ирсэн. 
Километр хагас гүйсэн, суниасан, үсэрч хариасан л гэсэн. 
Ингээд нэгэн сайхан нартай өдөр аэробикээр хичээллэе гэж өөрөө шийдсэн. Харин би түүний дасгалжуулагч нь болоод байгаа. Би ч уг нь хоосонгүйээ, Халиунаа гээд маш мундаг багшийн аэробикд 6-7 жил явсан хүн. Зөв, сайн, бас сонирхолтой, ойлгомжтой зааж өгөх юмсан гэж бас дотроо түгшдэг л юм байна. Тууштай, бас тэвчээртэй байгаарай гэж охиндоо захимаар байна. 

   

Sunday, September 2, 2012

Хайрладаг байлаа

Бусдад гэрэл гэгээ, ухаарал хайрладаг олон ачтай хүмүүс байх юмаа.
Тэдний нэг нь Ошо төвийн тэргүүн Ачиймаа багш.
Түүний цуврал 5 лекцийг Соён Гэгээрүүлэгч
 телевизээр сонсох аз завшаан тохиолоо.
Хайгаад эрэл сурал болоод байсан хэдхэн үгсийг
түүнээс сонссондоо баяртай байна.
Дуучин Баясгалангийн дуулсан Хайрладаг байлаа гээд
энэ уярмаар үг, аялгуутай дууны зохиогч нь юм байна.
 Ошо багшийн олон сайхан номуудыг орчуулсан.
Санал болгосон нэг ном нь 
Ошо "Психология эзотерики".

Friday, August 31, 2012

Үнэт зүйлс

 Заримдаа Нинжинд юмны учрыг тайлбарлаж, 
сайхан сургааль ч юмуу зөвлөгөө өгмөөр санагддаг ч 
тохироо нь нэг л бүрдэж өгдөггүй байсан юм. 
Хэлэх гэхээр сайхан санаанууд маань хоосон, 
үнэ цэнэгүй, эсвэл үглэсэн болчих гээд..

Зуны амралтаар нь Нийгмийн ухаан 
сурах бичгийг  хамтдаа уншиж ярилцсан юм. 
Энэ дотроос анхаарал татсан сэдэв бол 
хувь хүний болоод гэр бүлийн үнэт зүйлс байв.
 
Энэ сэдвийг нь бататгах гэсэн мэт азаар
 Оюунгэрэл эгчийн сургамжтай лекц олдож хамтдаа сонссон.
Үнэхээр үр дүнгээ өгч охин минь илүү ухаан сууж байгаад
ээж нь маш их баярлаж байгаа шүү.
 

Wednesday, August 29, 2012

Ветер перемен


Цветные сны (Мэри Поппинс)


    Все, что было много лет назад,
    Сны цветные бережно хранят...
    И порой, тех снов волшебный хоровод,
    Взрослых в детство за руку ведет.

    Сны, где сказка живет среди чудес.
    Сны, где можно достать
    Звезду с небес , с небес.
    Счастлив тот, счастлив тот,
    В ком детство есть.

    Детство наше давно прошло,
    Прошлой жизни букварь прочло,
    Лето, осень, зима и нет весны...
    Но хранят той весны тепло,
    Но хранят той весны тепло
    Наши детские сны...

    Детских снов чудесная страна
    Людям всем до старости нужна...
    Только жаль, что нам, когда взрослеем мы,
    Редко снятся те цветные сны.

    Сны, где сказка живет среди чудес.
    Сны, где можно достать звезду с небес.
    Счастлив тот, счастлив тот,
    В ком детство есть.

Tuesday, August 28, 2012

Орос дууны караоке

 Остров невезения
Песня про зайцев
Леди Совершенство
Непогода
Крылатые качели
Куда уходит детство

Monday, August 27, 2012

Fairy cake

Нинжингийн цөөхөн хэдэн хоббины нэг бол төрөл бүрийн бялуу, жигнэмэг хийх. 
Би бол дэмжих маягаар голдуу зааварчилгаа өгч удирдан явуулдаг.
 Нэг хөгтэй зүйл нь юу гэхээр бид 2 шинэ бялуу хийх бүрдээ дэндүү хариуцлагатай, нээх сүржин болдгийн байна. Тэр урсгалаараа Нинжин хааяа тэс хөндлөн, буруу зүг рүү хадуураад явчих тал бий. За би ч хүн хэлэлтгүйээ.. Өнөөдөр л түүнийгээ мэдлээ. 
Тэр паянгаа энд дурьдаад яахав..
 
Царайлаг, бас дэндүү амттай болсон болохоор зургийг нь оруулмаар санагдаад..

Friday, August 17, 2012

Эгдүүтэй дуу

Надад мөрөөдөл бий
Нарнаас ч тод гэрэлтэй..
гээд дагаад бүжиглээд хөөрчихмөөр
цог золбоотой дуу вэ?
охидууд нь ч гэсэн хөөрхөн юм..
гэгээлэг, дулаахан, хайр хүрмээр..

Saturday, August 4, 2012

Харуки Мураками - Все божьи дети могут танцевать

Аль 2004 онд андын маань бэлэглэсэн ном..
Тэр үед унших хүсэлгүй л байсан болтой..
Тоосонд дарагдсан хайрцаг дотроос оллоо..
Нэг уншчихад яахав сонирхолтой л юм..
Амьдралаас нь амьд юм олдож өгөхгүй хэцүү ч юм шиг..
  •  В Кусиро поселился НЛО
  • Пейзаж с утюгом
  • Все божьи дети могут танцевать
  • Тайланд
  • Дружище Квак спасает Токио
  • Медовый пирог

Tuesday, July 31, 2012

Ногоон нүдэн лам

Ээжээсээ энэ номыг уншина гэж авчихаад сар гаруй уншилгүй хадгалчихсан
байтал өөрөө уншина гээд номоо нэхлээ. Амралтын өдрүүд таарсан болохоор 
хамт амжуулья гэж бодоод би уншаад, ээж маань сонсонгоо хоол унд хийхээр болов.
Бүтэн хоёр өдөр хоолойгоо аргатал уншсан. Ээж дундуур нь эмээ, өвөөгийн хуучны дурсамжуудыг ярьж өгөөд, бид 2 бүүр зохиолдоо орчихсон. Хааяа охин маань дундуур орж сонсоод. Энгийн үгтэй мөртлөө нүдэнд харагдтал тод бичсэн сайхан роман болсон байналээ.

Хар зүрхний Хөх нуур - 2

Замд аадар бороо таараад..
Машин дотор нам гүм болсоншд..
Борооны дараа ..
Усан будгаар зурчихсан юм шиг..
Мөн ч их хүлээсэн дээ..
Маргааш нь үүлтэй байлаа..
Модыг ингэж хадгаар ороож болдоггүй л юм гэнэлээ..
Цэнхэр соно харагдаж байна уу?
 Хөх нуур
Хар зүрх уул
Эмэгтэй навчис..
Энэ би..
Төмстэй плов..
Талх нь Фитнесс талх гэсэн шүү..
Бороо..
Дахиад л бороо..
Гэхдээ борооноор зутраагүй ээ..
Боломж гарангуут мод руу орж
өвс, цэцэгний зураг авлаа.
Шөнө уг нь Долоон бурхан ододыг янзтай гоё авсан.
 Даанч блог руу оруулахаар сонин гарчихаад байна.