Монгол улсын хэмжээнд биеийн тамир, спорт сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь Нинжин энэ жилдээ ядаж 8 удаа суниах зорилт тавьсан явдал юм.Энэ нь юунаас эхлэлтэй вэ гэвэл өнгөрсөн амралтын өдрөөр сургуулиуд спартакиад зохион байгуулсан.Анги бүрээс 4 охид, 4 хөвгүүд оролцох ёстойгоос тэдний анги дөрөвхөн охинтой болж таараад, яах аргагүй шахаанд оржээ.
Би ёстой авьяасгүй л гэнэ.
(Авьяасгүй гэж хэн ч шивнэсийн..)
(Авьяасгүй гэж хэн ч шивнэсийн..)
Би чаддагүй л гэнэ.
Хажууд үглээл байсан, хөөрхий.
Урд өдөр нь намайг эзгүйд гэртээ хийдэг миний аэробикийн хичээлийг харж хийсэн болтой юмаа. Маргааш нь гаднаа илт мэдэгдээгүй ч дотроо жаахан түгшсэн байдалтай явсан.
Би мэдэрсэн, хэхэ.
Лондонгийн олимп шиг юм боллоо гэсээр хөл, гараа шалбалсан их зоригтой хүн орж ирсэн.
Километр хагас гүйсэн, суниасан, үсэрч хариасан л гэсэн.
Ингээд нэгэн сайхан нартай өдөр аэробикээр хичээллэе гэж өөрөө шийдсэн. Харин би түүний дасгалжуулагч нь болоод байгаа. Би ч уг нь хоосонгүйээ, Халиунаа гээд маш мундаг багшийн аэробикд 6-7 жил явсан хүн. Зөв, сайн, бас сонирхолтой, ойлгомжтой зааж өгөх юмсан гэж бас дотроо түгшдэг л юм байна. Тууштай, бас тэвчээртэй байгаарай гэж охиндоо захимаар байна.
Хэхэ хөөрхөнийн
ReplyDeleteБи аэробикт 1 жил явж байсан даанч тэр клуб маань хаалгаа барьчихсан. Одоо нээрээ хаана гайгүй клуб байна мэдэхгүй биз?
Энэ жил багш маань маамуутай болох гэж байгаа. Дараа жилээс л орох байх. Тэгэхэд нь хэлье. Одоо бол гэртээ л йог хийж байна..
ReplyDelete