Ээжээсээ энэ номыг уншина гэж авчихаад сар гаруй уншилгүй хадгалчихсан
байтал өөрөө уншина гээд номоо нэхлээ. Амралтын өдрүүд таарсан болохоор
хамт амжуулья гэж бодоод би уншаад, ээж маань сонсонгоо хоол унд хийхээр болов.
Бүтэн хоёр өдөр хоолойгоо аргатал уншсан. Ээж дундуур нь эмээ, өвөөгийн хуучны дурсамжуудыг ярьж өгөөд, бид 2 бүүр зохиолдоо орчихсон. Хааяа охин маань дундуур орж сонсоод. Энгийн үгтэй мөртлөө нүдэнд харагдтал тод бичсэн сайхан роман болсон байналээ.
No comments:
Post a Comment