Sunday, March 31, 2013

Аромат солнца..

Запах солнца? Что за вздор!
Нет, не вздор.
В солнце звуки и мечты,
Ароматы и цветы
Все слились в один узор.
Солнце светит травами,
Свежими купавами, 
Пробужденною весной,
И смолистою сосной.
Нежно-светлоткаными,
Ландышами пьяными, 
Что победно расцвели
В остром запахе земли.
Солнце светит звонами,
Листьями зелёными,
Дышит вешним пеньем птиц,
Дышит смехом юных лиц..

Monday, March 25, 2013

Ертөнц цомог..Нар..

Ямар ч дотно аялгуув дээ..
3 жилийн өмнө ирсэн танил мэдрэмжүүд..
Энэ дотор л зайлуул үер болж байх шиг байна..
Хэн нь мэдэгдэхгүй нэгэн зад тавин,асгартал уйлах юм..
Энэ түнэр харанхуйг туулах гэж ямар их зүдрэвээ..
Өөрийгөө гээчихгүйн тулд мөлхөн байж..
Арай л Сүнсээ худалдчихаагүй..
Дэндүү үнэтэй ирлээ..
гэрэл аялгуу..
хайр..
1..

5..

Хүний амьдралд хоёр их далай буй
 ..мэдэхгүйн далай
 ..чадахгүйн далай
Хүний амьдралд хоёр их даваа буй
   ..мэдэхгүйгээ мэдэхийн даваа
..чадахгүйгээ чадахын даваа

Friday, March 22, 2013

Д..

Миний бие, сэтгэл сүүлчийн тамир тэнхээгээ шавхан,
өндөр газрын оргилд хүрч, "айхтар даваа давлаа даа" 
гээд сэхээ аван тухлах гэтэл,-Ээ, Хайрхан минь, юү вээ?!! гэж 
дуу алдмаар орой нь харагдахгүй уул тэртээд сүндэрлэх юм..
Гүвээн дээр гарснаа мэдэхгүй л
баярласан хэрээ бархирна гээч юм л болж..
Ичмээр юм..Би биш шүү..

Wednesday, March 20, 2013

Tuesday, March 19, 2013

Дахиал Франц явмаар санагдчлаа..

Өнгөрсөн жилийн өдийд бас ингэж бодогдоод байсийн..
Очиж ч үзээгүй газрын юунд нь ингээд татагдаад байдгийн бол..
хорхойгоо дарж ганц дуу сонсохоос..

Tuesday, March 12, 2013

Арай гэж л эхэллээ..

Энэ жилээс Хималаягийн шинэ йогийн дасгалыг хийж эхэлсэн..
 Аяыг нь сонсонгуут л бие маань өөрөө хийгээд явчихдаг..
Гэхдээ зөвхөн өглөөнийхтэй нь л зууралдлаа..
Үндсэн йог руугаа орох гэж бараг 3 сар тойроод гүйчихэж..
Дөнгөж сая хийж дууслаа..
50 минут нүд ирмэхийн зуур л болоод өнгөрлөө..
Бас л үнэн тасархай аятай..
Ямар сонин сонин мэдрэмжүүд төрвөө..
Хөрсөн дороос дөнгөж цухуйж байгаа ургамал болчихсон юм шиг..
 Энэ насандаа ч хийж үзээгүй сонин байрлалууд байдгийн байна..
Энэ тэнд орооцолдож мушгирч явсанаа баруун гар маань 
зүүн гараа олоод атгах мөчид учиргүй их догдлохын..
Долоо хоногтоо 3 удаа таслахгүйгээр л хийчих юмсан..
Тэгвэл энд тэнд унжаад, сулраад байгаа булчингууд 
маань байрандаа эргээд орчих болов уу.. 
Дээрээс нь хэдэн цаг хөдөлгөөнгүй
суудаг биед минь нэмэртэй юм даа..
Хийж эхлэе гээд бодооол яваад байгаа 
бол цаг битгий алдаарай..
 

Monday, March 4, 2013

Ты мой изумрудный мрак..

зелёный берег в зелёном море..

Saturday, March 2, 2013

Бүрхүүл..

Хүн бүр Дэлхий дээр анх мэндлэхдээ өөрийн гэсэн "бүрхүүл"-тэй төрдөг байхаа..
Тэгээд л энэ ертөнц дотроо зарим нь амьдраад,
зарим нэг нь хөрсөн дээр бууж амьдралтай нүүр тулдаг юм шиг.. 
Харин би энэ бүрхүүл дотроо яг 34 жил амьдарсан.
Ганцхан өөртөө л жаргалтай..Бодож санах зүйлгүй..
Хүссэн бүхнээ дураараа хийнэ. Мөрөөдсөн болгоноо авна.
Үргэлжийн л инээд хөөр, аз жаргалтай явдаг тийм л сайхан Ертөнц..

Нэг гэм нь бусдад тохиолдож байгаа зовлон, гунийгийг мэдэрч, ойлгож чаддаггүй..
Өөрт тохиолдсон азгүй явдлаас хөнгөхөөн гарчихдаг байсан болохоор
зовлоо гэж юугаа яриад байгаан бол гэж их гайхдаг байлаа.
Хүн бүр л над шиг амьдардаг юм байх гэж ойлгодог байсан, тийм гэнэн хонгор..
Ойр дотныхонд маань л зарим үед амаргүй байсан байх..
Азаар Бурхан надад өөртэйгээ адил намайг хайрлаж,ойлгодог сайхан
аав, ээж, дүү, охин, анд нөхөд, найз залуус хайрласан.
 Гэтэл энэ бүрхүүл маань нэг л өдөр хагарчихсийн..Төрсөн өдрөөр минь..
Битүү цасан шуургатай, урдах зам харагдахгүй байхад л Дорнодоос хот руу хөдөлж
байлаа..Оройдоо амжиж гэрийхэнтэйгээ бялуугаа идэх гээд..
 Гэртээ ирээд өрөө рүү шагайтал аавын минь жаазтай зураг, зулын гэрэл,
ээжийн өрөвдөлтэй харц, надад дөхөж чадахгүй хол зогсох найз залуу маань угтаж билээ..
Тэр бяцхаан зулын гэрэл ямар хүчтэй байваа..
Юуны ч өмнө сөгдөж үзээгүй өвдгийг сөхөрч унатал..
Ар нуруунаас хэзээ ч мартагдахгүйгээр хүйт оргитол..
Хамаг сайн сайхныг минь хоосон, үнс нурам болтол
асаж байсан, тэр зулын гэрэл..
Тэр үед араас минь тэврээд, нурууг минь дулаацуулчихсан бол
амьдрал яаж эргэх байсан бол гэж хааяа өөрөөсөө асуудаг л юм..
Ингэж л бүрхүүл минь үгүй болж, газар дээр бууж алхах ёстой байсан юм байлгүй дээ.. :)