Monday, October 22, 2012

Доша Йог

Зүгээр л дагаад хийгээд үзээрэй.
Дөнгөж эхлэнгүүт төгс хийнэ гэж байхгүй.
Өөрийнхөө чадал боломжоороо л гүйцэтгэ.
Өөрийгөө залхаахгүйгээр, дур хүсэлтэй хийгээрэй. 
 Вата Доша Йогийн дасгалыг өглөө, өдөр нартайд хийнэ.
20 минут л хийдэг. Амрахдаа бас 20 мин..
Амралт нь бас хамгийн чухал..
Би өглөө босоод цай уухаасаа өмнө тогтмол хийдэг.
Питта Доша Йогийг сар гарсан үед орой хийнэ.
Хааяа хийгээд хааяа хийдэггүй.
Одоо хийдэг болох гээд хичээж л байгаа.
Кафа Йогийг амралтын өдрүүдээр хийхэд тохиромжтой.
Нөгөө 2-ыгоо бодвол илүү үсэрч харайдаг, амьд тал руугаа..

Thursday, October 18, 2012

Thursday, October 11, 2012

Жаргалан

Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний доторх чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан
                                                Д. Нацагдорж
Гучин нас гараад ирэхээр эрүүл мэнддээ анхаарч, 
амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж сурах нь 
чухал юм байналээ шүү..
Тамхи татдаг нь тамхиа хаях ч юмуу..
Архи, дарсаа болиод ус, сүү уух ч юмуу..
Уур хилэнгээ инээд, хайраар солих..
Бүр цаашлаад мах идэхээ больсон ч яахав дээ..
Энэ нь эрүүл саруул, амар амгалан, аз жаргалтай амьдралын эхлэл..
Өнгөрсөн сард бие даан нэг өдрийн хуурай мацаг /усгүй мацаг/ барилаа.
(гэхдээ урд нь Ананда Марга йогийн багшийн заавраар 2-3 удаа хийж байсан..)
Бие махбодид 3-4 жил хуримтлагдсан илүүдэл өөх,
эсэн шидийн нян, бактери, хор, хаягдлуудыг зайлуулж цэвэрлэсэн..
 Тэгээд ийм цэвэрхэн болж байгаа бие, ходоод руугаа эсэн шидийн
  шарсан, хуурсан хоол, амттан оруулмааргүй гамнаад, хайрлаад эхэлдэг.
Замбараагүй хооллохоо болино.
Хөнгөн шингэн болно.
Арьс толигор болж гэрэлтэнэ.
Гол нь бие маань эрүүлжинэ 
гээд мааш олон талтай.
Хэдэн жилийн өмнө хонгорхон найзынхаа бэлэглэсэн номыг 
уншингаа, мацаг барихын чухал ач холбогдлыг ухаарлаа. 
Найздаа баярласан шүү..
           Мөн Ананда Марга йогийн Бодлын хоол номыг уншин, хэрхэн мацаг барих
            ба мацаг тайлах тухай мэдлэгээ сэргээж, амжилттай хэрэгжүүллээ.
 Хийсний маргааш нь л сайн үр дүнг нь мэдэрсэн болохоор боломжоороо 
мацаг барьж бие махбодио цэвэрлэн, эрүүл явья, бүгдээрээ..



Tuesday, October 2, 2012