Monday, May 14, 2012

Цаг хугацааны аялал..

Хамрын хийд явна гэж бүтэн сар ярьсны эцэст аялал маань өнгөрсөн амралтын өдрөөр хэрэгжлээ.Энергийн төв рүү 2 дахь удаагаа явж байгаа минь энэ.Харин энэ удаад их сургуулийн андуудтайгаа явж таарлаа. Өглөө 5 цагт нар мандахыг, бас бүтэн өдөржин нүүр нүдгүй битүү элсээр шуурахыг харлаа даа.
Олон жилийн дараа эргээд уулзахад маш сонин мэдрэмж төрдгийн байна. Буцаад оюутан ахуй цаг дээрээ ирчихсэн юм шиг. Дадлагаар голдуу зүүн аймгуудаар ачааны машинд суугаад хэдэн өдөр халуун нар, усан борооноор явдаг байлаашд.Тэр үеүүдээ л их дурсаж ярилаа. Зарим кадруудыг бол бүр ор тас мартсан байна.
Өөрсдийнхөө хэн байсныг, хэн бэ гэдгээ бараг хөндлөнгөөс харж байгаад л ирлээ. Хот, хөдөөгийн ялгаа маш тодорч харагдсан. Энэ уудам тал шигээ уужим ухаантай, хүн чанараа алдаагүй цагаахан, хүний сайхан сэтгэл гэгч ариун нандин зүйл хадгалагдаад үлдсэн юм шиг л санагдаж байналээ.
Хотын бид муу гэсэн үг биш л дээ. Дор бүрдээ хүнд дараагүй, бусдаас гуйхгүй, бусдад илүүчлэх зүйлгүй, хаашаа ч юм яарсан, завгүй, юунаас ч юм бүү мэд хоцорчих вий гэсэн хүмүүс л санагдсан.Ямартаа ч энэ удаагийнх тэс ондоо, цаг хугацааг ухраагаад омголон, гэнэн залуу насанд минь хүргэж өгсөн мэт ид шидтэй, энерги ихтэй, эргэн дурсмаар сайхан аялал болсон.




No comments:

Post a Comment