Friday, June 22, 2012

Mountain climber Alex Honnold

 
 
Олсгүйгээр 610м өндөр эгц хад руу авирнаа гэж..
Дундаа амсхийн инээгээд, шүгэлдэнгээ авирч байхад үзэж
байгаа миний гарын алга, хөлийн улны хөлс даагаад эвгүй байнаа.
Зүүдэндээ ингэж өндөрт гарчихаад хальтирч байсандаг, хэд хэдэн удаа.
Айдсаа ардаа хийчихсэн хүн л ингэж урамтай авирдаг байхдаа..
Өөрөө авирдаггүй юмаа гэхэд ядаж зүгээр үзэж сурмаар юм байна.

Monday, June 4, 2012

Төрсөн өдрийн бэлэг

Энэ маш цэгцтэй, ойлгомжтой ном байналээ. Би уг нь иймэрхүү ном эмхэтгээд бичнэ дээ гэж бодож байсан чинь аль хэдийн хэвлээд гаргачихаж, бичихээ болихоос..Найздаа баярлалаа.
 
  1. Йог биеийн энергийг хэрхэн дээшлүүлж, ядаргааг тайлж, хүч тамир оруулж буйг   харуулсан анатомийн бүдүүвч зураг 
  2. Йогийн 12 үндсэн байрлалын дэлгэрэнгүй тайлбар болон заавар
  3. Йогийн 20, 40, 60 минутын анхан, дунд, гүнзгий шатны хөтөлбөр
  4. Дотоод амар амгаланг амьсгалын дасгал, амралт болон бясалгалаар олох арга
  5. Эрүүл хооллолтын 40 жор