Гал шиг дүрэлзсэн, бас дэндүү зоригтой, эрч хүчтэй түүнтэй ярилцаж суухад би түүний эр зориг, хэзээ ч шантаршгүй, юунд ч бууж өгөхгүй мэт тэр халуун сэтгэлийг нь хайрлаж бахархаж байлаа. Ингэж өөрийгөө түймэр шиг асааж байж л уран бүтээл гардаг юм болов уу ч гэж төсөөлж суулаа. Ярилцсан ч гэж дээ, тэр яриад, би сонссон.. Харин сонсох зуураа би дотроо л бөөн бүтээл урлалаа. Тэр бид 2-ын ялгаа нь тэр гаднаа бүтээдэг, би дотроо бодохоос л цаашгүй.. Уран бүтээлчид үнэхээр гайхалтай амьд хүмүүс юм..Бусдыг дулаацуулж, гэрэлтүүлдэг атлаа хэт ойртвол шатаагаад үнс болгож мэдмээр түүдэг гал шиг..
Да, ты вся из огня..
Да, ты вся из огня..
No comments:
Post a Comment