Сүүлийн үед ойр ойрхон кино үзэж таарлаа.
Амьдрал минь кино юмуу, эсвэл кино амьдрал юмуу гээд
сонин асуулт орж ирээд байдаг болсон.
Амьдрал минь кино юмуу, эсвэл кино амьдрал юмуу гээд
сонин асуулт орж ирээд байдаг болсон.
Заримдаа нээрээ кинонд тоглоод байгаа ч юм шиг..
Пусть мир, в котором мы обитаем, в каком-то смыслеискусственен, сам Трумэн искренен до мозга костей.
В этом и есть суть самой жизни.
-Все притворяются. Уйди отсюда и найди меня!







Гал шиг дүрэлзсэн, бас дэндүү зоригтой, эрч хүчтэй түүнтэй ярилцаж суухад би түүний эр зориг, хэзээ ч шантаршгүй, юунд ч бууж өгөхгүй мэт тэр халуун сэтгэлийг нь хайрлаж бахархаж байлаа. Ингэж өөрийгөө түймэр шиг асааж байж л уран бүтээл гардаг юм болов уу ч гэж төсөөлж суулаа. Ярилцсан ч гэж дээ, тэр яриад, би сонссон.. Харин сонсох зуураа би дотроо л бөөн бүтээл урлалаа. Тэр бид 2-ын ялгаа нь тэр гаднаа бүтээдэг, би дотроо бодохоос л цаашгүй.. Уран бүтээлчид үнэхээр гайхалтай амьд хүмүүс юм..Бусдыг дулаацуулж, гэрэлтүүлдэг атлаа хэт ойртвол шатаагаад үнс болгож мэдмээр түүдэг гал шиг..