Friday, September 9, 2011

Өглөөний алхалт

Ойрд сэрүү ороод хүйтэн байгаа ч дулаан хувцаслаад өглөөгүүр юу ч бодку алхах бас сайхан байнаа. Өнөө өглөө бол ямар ч үүлгүй, тэнгэр цэв цэнхэр, нар араас ээгээл..
Нүд баясгаж сэтгэл сэргээсэн хэдэн зураг аваад хадгаллаа.. 2011 оны намрын нэг өглөө..














Өглөө болгон

Өглөө болгон эрт босож
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой бүхэн хэрэг болгож
Одон ертөнцийг бүтэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнгийн сүлдээ
Эгнэгт танд хүртээх болно

Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учрал тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийгэх болно

Мөнгөн сарыг хөөрөх бүрийд
Мөнхүү бас бахархан харж бай
Сэрж санахын яруу тодыг
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно.

Ухаант хүн хаа ч очсон
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишиг
Бат түвшин явах болно

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруу инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн үрт наслахын
Өлзий буян бүрдэх болно

Төрийн соёрхолт, яруу найрагч Зундуйн Дорж

2 comments:

  1. Гое шүлэг вэ :)
    Өглөө орой алхах гое шүү
    би байнга алхдын

    ReplyDelete
  2. Ганцаараа алхахаар бүүр гоё, тээ? Дээшээ тэнгэр ширтээл, бодол хөврөөл, тэгснээ ямар ч бодол үгүй..

    ReplyDelete