Tuesday, August 23, 2011
Асгартал уйллаа..
Ойрд ингэж асгартал уйлсангүй.Өөрийн эрхгүй л нулимс урсаад.Сэтгэл уяраад.Хайр.. Хайр.. Бас дахиад л хайр..Алс холын мэт санагдах энгийн атлаа амьдралын үнэн болоод агуу зүйл хаа нэгтээ өдийг хүртэл хадгалагдсаар л яваа..
"Диваажингийн өнгө" /The color of paradise/ нэртэй Ираны уран сайхны кино үзээд.
Тэгээд орой нь залуу яруу найрагч, найз Үржинхандынхаа шүлгүүдээс уншиж байгаад энэ шүлгийг уншаад бас л уйллаа.
Э.Үржинханд "Ээжийхээ л дэргэд жаргалтай"
Алтан утсаар үйл мэтгэж дээл урладаг ээж минь ээ
Аминчилж хэлсэн сургаалиас тань ухаарлыг би олдог
Алаг ертөнцийн элгэн дээр хүн заяанд төрүүлээд
Алгаа тосож хайраа дэвссэн таныхаа л дэргэд жаргадаг аа
Талаар дүүрэн сэтгэл тарьж зуныг авчирдаг ээж минь ээ
Таньдаа цэцэг бэлэглэж зүрхэлдэггүйг минь өршөөгөөрэй
Дэлхийн хөрснөөс хүний ертөнц рүү соёолдог болохоор нь
Дэлгэрэн хагдрах амьдын жамыг өөрийн эрхгүй ухаардаг аа
Гэгээн амьдралд амь заяасан нь ээж минь та л байдаг
Гэрийн тооноор нар тусахаас урьтаж ээж минь та л угтдаг
Гуниж суугаад бодол болоход ээжийн минь л үгс тэнхээ нэмдэг
Гэнэдэж азгүйтээд ирэхэд таны минь л хайр нөмөрлөж байдаг
Хань ижил, найз нөхөд ер хэнтэй нь ч зүйрлэмгүй ариун
Хатуу зөөлний алинд ч гагц миний л төлөө бодлоо чилээх
Хорвоод хамгийн үнэнч хайр ээжээс минь л ундардагийн учир
Хайгаад ч оломгүй сайхан жаргал таны л дэргэд байдаг аа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment