Wednesday, August 24, 2011

Ты. Я. Ты и я.



Слова песни Анжелика Варум - Ты и я

Любил, рядом был -
Я не видела тебя,
Спасал и прощал -
Лишь смеялась громче я.

Ты. Я. Ты и Я.
Обнимая плечи, не считая встречи,
Я шутя смеялась - зря.
Я не понимала, я тогда не знала,
как сильна любовь твоя.

Не ждала, не звала -
Как с огнём играла я.
Как сказать, что отдать -
Только ты прости меня.

Ты. Я. Ты и Я.
Обнимая плечи, не считая встречи,
Я шутя смеялась - зря.
Я не понимала, я тогда не знала,
как сильна любовь твоя.

Обнимая плечи, не считая встречи,
Я шутя смеялась - зря.
Я не понимала, я тогда не знала,
как сильна любовь твоя...
как сильна любовь твоя...
как нужна любовь твоя.

Tuesday, August 23, 2011

Асгартал уйллаа..


Ойрд ингэж асгартал уйлсангүй.Өөрийн эрхгүй л нулимс урсаад.Сэтгэл уяраад.Хайр.. Хайр.. Бас дахиад л хайр..Алс холын мэт санагдах энгийн атлаа амьдралын үнэн болоод агуу зүйл хаа нэгтээ өдийг хүртэл хадгалагдсаар л яваа..

"Диваажингийн өнгө" /The color of paradise/ нэртэй Ираны уран сайхны кино үзээд.









Тэгээд орой нь залуу яруу найрагч, найз Үржинхандынхаа шүлгүүдээс уншиж байгаад энэ шүлгийг уншаад бас л уйллаа.


Э.Үржинханд "Ээжийхээ л дэргэд жаргалтай"

Алтан утсаар үйл мэтгэж дээл урладаг ээж минь ээ
Аминчилж хэлсэн сургаалиас тань ухаарлыг би олдог
Алаг ертөнцийн элгэн дээр хүн заяанд төрүүлээд
Алгаа тосож хайраа дэвссэн таныхаа л дэргэд жаргадаг аа

Талаар дүүрэн сэтгэл тарьж зуныг авчирдаг ээж минь ээ
Таньдаа цэцэг бэлэглэж зүрхэлдэггүйг минь өршөөгөөрэй
Дэлхийн хөрснөөс хүний ертөнц рүү соёолдог болохоор нь
Дэлгэрэн хагдрах амьдын жамыг өөрийн эрхгүй ухаардаг аа

Гэгээн амьдралд амь заяасан нь ээж минь та л байдаг
Гэрийн тооноор нар тусахаас урьтаж ээж минь та л угтдаг
Гуниж суугаад бодол болоход ээжийн минь л үгс тэнхээ нэмдэг
Гэнэдэж азгүйтээд ирэхэд таны минь л хайр нөмөрлөж байдаг

Хань ижил, найз нөхөд ер хэнтэй нь ч зүйрлэмгүй ариун
Хатуу зөөлний алинд ч гагц миний л төлөө бодлоо чилээх
Хорвоод хамгийн үнэнч хайр ээжээс минь л ундардагийн учир
Хайгаад ч оломгүй сайхан жаргал таны л дэргэд байдаг аа.


Saturday, August 20, 2011

Аймгийн наадам


Хөдөөгүүр ажиллангаа амраад, аймгийн наадам үзчихлээ.

Энэ их өег хуушуур байсан..


Цаана нь аймгийн бөхчүүд гурвын даваагаа эхэлж байхад..






Хамар дор хоёр товарищ барилдаад..






Яаж зүгээр суухав хажуугаар өнгөрсөн панк хүүхэн..




Буриад сурын харваа..