Tuesday, December 31, 2013

Саарал

Нийлж сааралтаж уйтгарлаж байхаар
хар цагаанаараа байсан нь дээр юм байнаа.
Тэр нь илүү амьд.

Friday, December 27, 2013

Баярлалаа, 2013 он минь!

Амнаас унагасан тэр нэг бодолгүй үгнээс
амьдрал орвонгоороо үнс нурам болж сааралтсан ч
гав ганцаараа туулж барах үйлийн үр минь 
хамгийн аймшигтай ч гайхамшигтай байлаа.
Ухаарал, хайр, амар амгалан бэлэглэсэн аавын минь 
захиас зүрхэнд байнга хадаастай.