Tuesday, October 22, 2013

Яаж би..

Яаж би олон ажлыг нэгэн зэрэг эхлүүлээд маш хурдан, тэгсэн мөртлөө чанартай хийдэг болох вэ? Яг одоо хүсч байгаа зүйл энэ л байна. Космополитан сэтгүүлээс үүнтэй холбоотой нийтлэл олж уншсан. Хэзээ хэрэгжүүлэх юм бол, бүү мэд..Хийж дуусгах ажлууд ар араасаа дугаарлаад зогсчихсон. Нилээн урт дараалал үүсээд, би гэдэг хүн ганцаараа..Нусаа хацартаа наах гээл байна шүү. Сандарсан хүн л байна. Гэртээ удаан сууж, өөрийн тааваараа хийдэг байсан үе маань дуусаад цаг хугацаатай уралдах шахам л явна. Нэг мэдэхэд л орой болчихийн. Хийж бүтээсэн тоймтой зүйл байхгүй мөртлөө л ЗАВГҮЙ хүн. Өдрийн 24 цагаас яаж ийж байгаад 4-5 цагийг л өөртөө зориулчих юмсан.Уг нь миний хүсэл биелдэг дээ..

  


Friday, October 18, 2013

Tuesday, October 15, 2013

Алхах дуртай юмаа..

Жил хагас амарсны эцэст өнгөрсөн 7 хоногт ажилд орвоо. Амралтын байдалтай, тааваараа байдаг үе маань дуусаад, нэг зэрэг олон ажил амжуулах гэж бажигдаж байна.. Уг нь овоо эрт сэрдэг байсан чинь, тэгэхээс тэгэх гэсэн юм шиг нойр нь дийлдэхгүй юм. Өглөө болгон сандарч гүйгээстэй, ширээнийхээ ард суугаад л нэг амсхийнэ. Гэхдээ нэг л тухгүй. Яагаад гэвэл ажилдаа цагтаа ирж амжихгүй байна. Нээх сайхан тухтай цай ундаа ч ууж амжихгүй. Яг гарах гэхээр нүдний шил нь ч юмуу, ороолт, малгай нь олдохгүй. Тэрийг хайх нэрийдлээр гэрээ дэлбэлчихнэ. Гарч гүйгээд такси барихаас өөр аргагүй. Юун алхах..
Харин өнөөдөр босчихоод, хөлд эвтэйхэн гутлаа гаргаад, малгай, ороолт, бээлийгээ хайж олоод бөөн баяр. Өглөө шүршүүрт орчихоод, Никкид /манайх нохойтой болсон/ хоолыг нь өгөнгөө өөртөө ногоотой лапша хийгээд идчихсэн. Өглөөний йогоо хийж амжаагүй, ороо ч хураагаагүй, гэр мэдээж дэлбэрчихсэн байгаа ч алхах цаг бол гаргаж амжсаан.

Яг 2 жилийн өмнө намрын өглөө алхаж байсан үе санаанд орж байсан. Ингээд алхаад явахад ямар аз жаргалтай байваа.. Үсрээд гүймээр, эргээд бүжиглэмээр. Учиргүй л баярлаад. Миний алхдаг зам шулуухан явсаар байгаад л ажил дээр хүргэдэг. Тэгээд хотын төвийн дандаа гоё хэсгүүд..Ажилдаа мэдээж хоцроогүй, 5 минутын өмнө ирсэн. Жавартай хүйтэн байсан болохоор замдаа нус, нулимстайгаа холилдоод, гэхдээ нартай, тэнгэр нь цэлмэг, сайхан өглөө байлаа. Түнтийсэн, яагаан хацартай болчихсон сууж байна. За, ажилдаа орлоо. Энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй.

Sunday, October 6, 2013