Friday, November 30, 2012

Гурван хэрчим ..

        Гуравхаан хэрчим яргайг шунаг сэтгэлээр ховдоглоод идчихээр
юу болоод өнгөрвөө гэж хоосон санагддаг шиг
залуусын шагшин магтаад байдаг Аюурзанын Гурамсан цадигийг
уншаад шинэ амт юууу ч мэдэрсэнгүй..

Тангадын Галсан - Ачтан


Эрхэлж явтал нүдэнд шороо орж би уйлав,
-Эмнэлэгт очиж янзлуул гэж аав зарлигдав,
Гэрэлд зургий нь авахуул гэж эмч хойшлуулав
Гэтэл ээж л хэлээрээ нүдийг минь долоож эдгээв.  
                                                                                       

Wednesday, November 14, 2012

Математик

Нэг хэсэг ч ажил маш их, ажил ихтэй байхаар мөнгөний урсгал ч над руу халгиж цалгидаг байлаа. :) Тэгээд л ажилдаа улайраад юун Нинжингийн хичээл манатай..Ядаж математик болон хэлний хичээлүүдийг нь хамтдаа давтах юмсан гэж тойрч гүйсээр хэдэн жил ч болов, нэг мэдсэн чинь 10-р ангид орчихсон байдаг.Үсрэлтийн 10-р анги л даа, нас нь бол дөнгөж 14.
За, тэгээд ханцуй шамлан орсоон. Нинжингээс илүүтэй би л математикаар амьсгалж байх шиг..Охины чөлөөт цаг нь олдож өгөхгүй хойноос нь гуйх шахам л явна. Цаг гаргаад өгөөч гээл..Тухайн үед нь хамт давтаж зааж өгөөгүй хүн, одоо яахав..Багш нар муу зааж байна гэж ярихгүйээ, ямартаа ч 9-р ангийн математикаас эхэлж давтаж эхэлсэн..

 Заримдаа инээд хүргээл, заримдаа уйлмаар, заримдаа бахархмаар, заримдаа бүр хашгирмаар..
Багшийн мэргэжил ухаан, тэвчээр, арга эв шаардсан ажил юм байна даа гэж бодож сууна..
Ээж охин 2 хэн хэнийгээ л сургаж хүмүүжүүлж байх шиг байна.
Тоо бодоод байсан чинь сурагч үе маань санаанд ороод, хуучны хөөрхөн дурсамжууд сэргэж байналээ..Эрдэнэ багштай тооны сонгоныхон гэдэг нэртэй бид хэд тоо бодож ангидаа хонодог байлаашд..Конкурс дөхөх үед бол бүр зүүдэндээ sin2x -ийн задаргааг зүүдэлж сэрнэ..За, энэ ч яахав. Сонин зүйл гэвэл одооны сурах бичгүүд ямар их алдаатай байдаг юм бэ? Энэ нь тэгээд бүр хэвийн үзэгдэл болж.. Өө, номны алдаа байна. Ийм алдаа зөндөө байдаг, бид засаад л бодчихдог гэж байнашд..
Тооны номыг нь би иймэрхүү улаан эрээн болгочихсон. За яахав, алдаж болно, тэгсэн чинь хариу нь хүртэл алдаатай..Бидний үед сурах бичиг алдаатай байх нь ховор үзэгдэл байсан даа. Бараг номын алдааг олсон хүүхдэд 5 /Онц-Пятёрка/ тавьдаг байсан шиг санаад байх юм.
                                                                 Охиноо л бодлоо..
        Хэн нэгэнд найдах хэрэггүй, өөртөө л итгэж найд..