Нүдний өмнүүр урсах үйл явдлуудыг хажуугаараа өнгөрөөгөөд, ямар ч сайхан зүйлд нь шунаж дасалгүй, юм үзсэн хүн шиг л байна шүү гээд өөртөө анхааруулаад явж байна..
Бага байхад хагас, бүтэн сайн өдрүүдээр монгол кино гарахаар би учиргүй их баярладаг байж билээ. Тэр үеэр ээж маань лапша биш, 2-р хоол хийнэ. Энэ нь наддаа л бөөн баяр, аз жаргал байдаг байлаа.
