Wednesday, September 19, 2012

Eat Pray Love

Киног нь үзчихсэн болохоор уншилгүй хойшлуулсаар
хэдэн жил ч хадгалчихав..Номны хамгийн инээдтэй, 
сонирхолтой хэсгүүдийг оруулаагүй орхичихсон байналээ.
 Хамаг нарийн нандин сэтгэлээ уудлаад гаргачихсан..
(Яаж ингэж дэлгэж чадаж байнаа??)
Зарим хэсэг нь бол нүүрээ дараад ичмээр..
Гэхдээ эгдүүтэй яг жаахан охин шиг..
Галзуу хулгана дээр суучихсан юм шиг л мэдрэмж төрсөн.
Сэтгэлийн хөдлөл ихтэй, уянгын халилтай..
Гэнэн, өөдрөг, бас ухаалаг..

Wednesday, September 12, 2012

Найм..

Монгол улсын хэмжээнд биеийн тамир, спорт сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь Нинжин энэ жилдээ ядаж 8 удаа суниах зорилт тавьсан явдал юм.Энэ нь юунаас эхлэлтэй вэ гэвэл өнгөрсөн амралтын өдрөөр сургуулиуд спартакиад зохион байгуулсан.Анги бүрээс 4 охид, 4 хөвгүүд оролцох ёстойгоос тэдний анги дөрөвхөн охинтой болж таараад, яах аргагүй шахаанд оржээ.
Би ёстой авьяасгүй л гэнэ.
(Авьяасгүй гэж хэн ч шивнэсийн..)
Би чаддагүй л гэнэ.
Хажууд үглээл байсан, хөөрхий. 
Урд өдөр нь намайг эзгүйд гэртээ хийдэг миний аэробикийн хичээлийг харж хийсэн болтой юмаа. Маргааш нь гаднаа илт мэдэгдээгүй ч дотроо жаахан түгшсэн байдалтай явсан. 
Би мэдэрсэн, хэхэ. 
Лондонгийн олимп шиг юм боллоо гэсээр хөл, гараа шалбалсан их зоригтой хүн орж ирсэн. 
Километр хагас гүйсэн, суниасан, үсэрч хариасан л гэсэн. 
Ингээд нэгэн сайхан нартай өдөр аэробикээр хичээллэе гэж өөрөө шийдсэн. Харин би түүний дасгалжуулагч нь болоод байгаа. Би ч уг нь хоосонгүйээ, Халиунаа гээд маш мундаг багшийн аэробикд 6-7 жил явсан хүн. Зөв, сайн, бас сонирхолтой, ойлгомжтой зааж өгөх юмсан гэж бас дотроо түгшдэг л юм байна. Тууштай, бас тэвчээртэй байгаарай гэж охиндоо захимаар байна. 

   

Sunday, September 2, 2012

Хайрладаг байлаа

Бусдад гэрэл гэгээ, ухаарал хайрладаг олон ачтай хүмүүс байх юмаа.
Тэдний нэг нь Ошо төвийн тэргүүн Ачиймаа багш.
Түүний цуврал 5 лекцийг Соён Гэгээрүүлэгч
 телевизээр сонсох аз завшаан тохиолоо.
Хайгаад эрэл сурал болоод байсан хэдхэн үгсийг
түүнээс сонссондоо баяртай байна.
Дуучин Баясгалангийн дуулсан Хайрладаг байлаа гээд
энэ уярмаар үг, аялгуутай дууны зохиогч нь юм байна.
 Ошо багшийн олон сайхан номуудыг орчуулсан.
Санал болгосон нэг ном нь 
Ошо "Психология эзотерики".

Friday, August 31, 2012

Үнэт зүйлс

 Заримдаа Нинжинд юмны учрыг тайлбарлаж, 
сайхан сургааль ч юмуу зөвлөгөө өгмөөр санагддаг ч 
тохироо нь нэг л бүрдэж өгдөггүй байсан юм. 
Хэлэх гэхээр сайхан санаанууд маань хоосон, 
үнэ цэнэгүй, эсвэл үглэсэн болчих гээд..

Зуны амралтаар нь Нийгмийн ухаан 
сурах бичгийг  хамтдаа уншиж ярилцсан юм. 
Энэ дотроос анхаарал татсан сэдэв бол 
хувь хүний болоод гэр бүлийн үнэт зүйлс байв.
 
Энэ сэдвийг нь бататгах гэсэн мэт азаар
 Оюунгэрэл эгчийн сургамжтай лекц олдож хамтдаа сонссон.
Үнэхээр үр дүнгээ өгч охин минь илүү ухаан сууж байгаад
ээж нь маш их баярлаж байгаа шүү.
 

Wednesday, August 29, 2012

Ветер перемен


Цветные сны (Мэри Поппинс)


    Все, что было много лет назад,
    Сны цветные бережно хранят...
    И порой, тех снов волшебный хоровод,
    Взрослых в детство за руку ведет.

    Сны, где сказка живет среди чудес.
    Сны, где можно достать
    Звезду с небес , с небес.
    Счастлив тот, счастлив тот,
    В ком детство есть.

    Детство наше давно прошло,
    Прошлой жизни букварь прочло,
    Лето, осень, зима и нет весны...
    Но хранят той весны тепло,
    Но хранят той весны тепло
    Наши детские сны...

    Детских снов чудесная страна
    Людям всем до старости нужна...
    Только жаль, что нам, когда взрослеем мы,
    Редко снятся те цветные сны.

    Сны, где сказка живет среди чудес.
    Сны, где можно достать звезду с небес.
    Счастлив тот, счастлив тот,
    В ком детство есть.

Tuesday, August 28, 2012

Орос дууны караоке

 Остров невезения
Песня про зайцев
Леди Совершенство
Непогода
Крылатые качели
Куда уходит детство