Tuesday, February 28, 2012

Уяхан замбативийн наран



Нүдний өмнүүр урсах үйл явдлуудыг хажуугаараа өнгөрөөгөөд, ямар ч сайхан зүйлд нь шунаж дасалгүй, юм үзсэн хүн шиг л байна шүү гээд өөртөө анхааруулаад явж байна..

Sunday, February 26, 2012

Ч. Лодойдамба Тунгалаг Тамир

Бага байхад хагас, бүтэн сайн өдрүүдээр монгол кино гарахаар би учиргүй их баярладаг байж билээ. Тэр үеэр ээж маань лапша биш, 2-р хоол хийнэ. Энэ нь наддаа л бөөн баяр, аз жаргал байдаг байлаа.
Цагаан сар болохоор хуучны монгол кинонууд гарч бага насны минь дурсамжуудыг эргэн санагдуулдаг юм. Энэ жил Тунгалаг Тамир киног үзэх зуур номыг нь унших юмсан гэх бодол орж ирлээ. Санаандгүй интернетээр хайтал зохиол нь бүрэн бүтнээрээ байна. Бүр аудио ном нь ч гарчихаж. Юм хөгжинөө гэж..


http://www.elibrary.mn/index.php?module=book&bid=35&sec=download

Thursday, February 9, 2012

Охиндоо..

Ээжийнхээ үргэлжлэл болсон ухаантай охиндоо хайртай шүү

Tuesday, February 7, 2012

Итгэх ёстой..

Надад ганц хүсэл байнаа. Миний хүслүүд уг нь их хурдан биелдгийн. Харин энэ хүсэл биелэх явц маань үргэлжилсэн өөрчлөлтүүдээр дүүрэн болчоод амар тайван суух аргагүй болчихоод байна. Өөрчлөлт хувьсал сайн сайхнаар өнгөрөөсэй гэж итгэх л үлдээд байна..

Wednesday, February 1, 2012

Рабиндранат Тагор - Праздничное утро


Подсолнечник покраснел при мысли назвать какой-то безвестный цветок своим родственником. Солнце взошло, улыбнулось цветку и спросило: «Хорошо ли тебе, мой милый?» 09:09



Открылось утром сердце ненароком,
И влился мир в него живым потоком.
Недоуменно я следил глазами
За золотыми стрелами-лучами.
Аруны показалась колесница,
И утренняя пробудилась птица,
Приветствуя зарю, защебетала,
И все вокруг еще прекрасней стало.
Как брат, мне небо крикнуло: «Приди!>>
И я припал, прильнул к его груди,
Я по лучу поднялся к небу, ввысь,
Щедроты солнца в душу пролились.
Возьми меня, о солнечный поток!
Направь ладью Аруны на восток
И в океан безбрежный, голубой
Возьми меня, возьми меня с собой!

Перевод Н.Подгоричани

Рабиндранат Тагор. Избранное.

Thursday, January 26, 2012

Та усанд орох дуртай юу?

Бид өдөр бүр шахуу биеэ угааж, ариун цэврийг сахидаг. Шүршүүр бол хамгийн хурдан, энгийн арга.Өглөө ороход нойр сэргэж, бие хөнгөрдөг бол орой ороход ядаргаа тайлагдаж, бие амардаг.


Харин бидний эмэгтэйчүүд цаг зав гарвал далайн давстай,хөөстэй, сүүтэй,содтой гээд олон төрлийн ваннанд орох дуртай. Арьсыг торго шиг зөөлөн болгохоос гадна над шиг шүлсээ залгиад таргалчих гээд байдаг хүнд усан дотор хөнгөхөн дасгал хийхэд жин хасагдсан байдаг.Дараа нь шүршүүрт орохдоо бүлээнээс хүйтэн рүү аажмаар дасгаж орвол биеийг чийрэгжүүлж, зүрх судасны ажиллагааг дэмждэг. Дээрээс нь бас л жин хасагдаж бүх эд эсийг сэргээдэг.Ингээд уснаас цэвэрхэн болоод гараад ирэхэд нэг л юм дутуу.


Сэтгэл маань бас цэвэрлэгдэхийг хүсдэг. Хэрэгтэй хэрэггүй, эсэн шидийн бодлуудад дарагдаад бүүр бохирдчихсон. Тэрнээсээ болоод аз жаргал, амар амгалан, инээд хөөрийг мартах шахдаг. Тиймээс усанд орсон даруй нам гүм, цэвэрхэн орчинд өөртөө эвтэйхнээр завилж суугаад хэдэн хором юу ч бодолгүй амьсгалаа орж гарч байгаагаа ажиглан сэтгэлээ цэвэрлээд үзээрэй.

Tuesday, January 24, 2012

Өчүүхэн дуулал


Сэмжин цагаан үүл арилаахаасаа урьд
Сэрүүн зөөлөн хураа оруулбал сайнсан
Идэр залуу цогоо буурахаасаа урьд
Их тустай хэргээ бүтээвэл сайнсан

Галуу шувуу өвөл болохоос урьд
Газрын дулааныг шилж олбол сайнсан
Номч мэргэд үхэл ирэхээс урьтаж
Нот үнэнийг олж авбал сайнсан

Хайртай янаг амрагаасаа салахын урьд
Халамжит зүрхний үгийг авбал сайнсан
Багш шавь хоёр холдохоосоо урьд
Бясалгал хийж бүтээвэл сайнсан

Тансаг цэцгийг хуучрахаас нь урьд
Тахил болгон өргөвөл сайнсан
Эрхтэний чадлыг доройтохоос нь урьд
Эрдмийн шимийг хүртвэл сайнсан

Данзанравжаагийн шүлэг