Tuesday, September 13, 2011

Моя дорога..


Когда кажется, что нашла свою собственную дорогу..
Чувствую свободу и бесстрашие..



My Way

And now the end is near
And so I face the final curtain
My friend I'll say it clear
I'll state my case of which I'm certain

I've lived a life that's full
I traveled each and every highway
And more, much more than this
I did it my way

Regrets I've had a few
But then again too few to mention
I did what I had to do
And saw it through without exemption

I planned each charted course
Each careful step along the byway
And more, much more than this
I did it my way

Yes there were times I'm sure you knew
When I bit off more than I could chew
But through it all when there was doubt
I ate it up and spit it out, I faced it all
And I stood tall and did it my way

I've loved, I've laughed and cried
I've had my fill, my share of losing
And now as tears subside
I find it all so amusing

To think I did all that
And may I say not in a shy way
Oh no, oh no, not me
I did it my way

For what is a man what has he got
If not himself then he has not
To say the things he truly feels
And not the words of one who kneels
The record shows I took the blows
And did it my way

Yes it was my way

Monday, September 12, 2011

Supreme Master Ching Hai: Meditation is Important


Бясалгал гэдэг үгний утгын ид шидийг мэдрэх хүсэл төрдөг ч яагаад ч юм хангалттай цаг гаргаж чаддаггүй. Олон ном, кино үзээд тэр нь хаагуур ордгийн гээд л ойр дотны хүмүүс хүртэл асуудаг л юм. Заримдаа дотроос хатгана, цаг гаргаж чадахгүй байгаадаа өөрийгаа чамлана. Хэдэн жил ч ингэж бодлоо..
Өнгөрсөн ням гаригт Чинхай багшийн сувгийг үзэж байтал түүний хэлсэн гуравхан үг л ид шидийн юм шиг сэтгэлд бууж үлдсэн.

Friday, September 9, 2011

Өглөөний алхалт

Ойрд сэрүү ороод хүйтэн байгаа ч дулаан хувцаслаад өглөөгүүр юу ч бодку алхах бас сайхан байнаа. Өнөө өглөө бол ямар ч үүлгүй, тэнгэр цэв цэнхэр, нар араас ээгээл..
Нүд баясгаж сэтгэл сэргээсэн хэдэн зураг аваад хадгаллаа.. 2011 оны намрын нэг өглөө..














Өглөө болгон

Өглөө болгон эрт босож
Өндөр тэнгэрийг бүрэн харж бай
Огторгуй хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд чинь хайрлах болно

Орой бүхэн хэрэг болгож
Одон ертөнцийг бүтэн харж бай
Эрхэс гариг үзэсгэлэнгийн сүлдээ
Эгнэгт танд хүртээх болно

Алтан нарыг мандах тоолон
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учрал тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийгэх болно

Мөнгөн сарыг хөөрөх бүрийд
Мөнхүү бас бахархан харж бай
Сэрж санахын яруу тодыг
Сэтгэлээрээ ямагт эдлэх болно.

Ухаант хүн хаа ч очсон
Уулсын оргилыг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишиг
Бат түвшин явах болно

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан даруу инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн үрт наслахын
Өлзий буян бүрдэх болно

Төрийн соёрхолт, яруу найрагч Зундуйн Дорж

Monday, September 5, 2011

4. Диваажин & Там



Диваажин бидний эргэн тойронд байдаг.Түүнийг мэдэрч сурах нь л чухал.Там ч бас хамт оршдог.Там ямар байдгийг маш сайн мэдэх байх. Гол нь амьдралд хандах хандлага, харах өнцгөө өөрчилж чаддаг байх хэрэгтэй. Хорвоо ертөнц маш баялаг. Түүний гоо үзэсгэлэнг олж харж чадвал баяр баяслыг мэдрэх болно. Харин түүнийг өөлж буруутгах юм бол тэрээр зөвхөн танд л там болж хувирна. Аль хэсэгт амьдрах эсэх нь Танаас л хамаарна. Хэрхэн хувирган өөрчилж чадахаас шалтгаална. Байршилаа өөрчлөх бус дотоод ертөнц дэх сэтгэлээ захирч сурснаар аз жаргалтай, амар амгалан, сэтгэл дүүрэн, хар буруу санаагүй эрүүл орчинд амьдрах болно.

Ошо багшийн сургаалиас




Gazing through the window at the world outside
Wondering will mother earth survive
Hoping that mankind will stop abusing her sometime

After all there's only just the two of us
And here we are still fighting for our lives
Watching all of history repeat itself
Time after time

I'm just a dreamer
I dream my life away
I'm just a dreamer
Who dreams of better days

I watch the sun go down like everyone of us
I'm hoping that the dawn will bring a sign
A better place for those Who will come after us ...
This time

I'm just a dreamer
I dream my life away oh yeah
I'm just a dreamer
Who dreams of better days

Your higher power may be God or Jesus Christ
It doesn't really matter much to me
Without each others help there ain't no hope for us
I'm living in a dream of fantasy
Oh yeah, yeah, yeah

If only we could all just find serenity
It would be nice if we could live as one
When will all this anger, hate and bigotry ...
Be gone?

I'm just a dreamer
I dream my life away
Today
I'm just a dreamer
Who dreams of better days
Okay
I'm just a dreamer
Who's searching for the way
Today
I'm just a dreamer
Dreaming my life away
Oh yeah, yeah, yeah

Wednesday, August 24, 2011

Ты. Я. Ты и я.



Слова песни Анжелика Варум - Ты и я

Любил, рядом был -
Я не видела тебя,
Спасал и прощал -
Лишь смеялась громче я.

Ты. Я. Ты и Я.
Обнимая плечи, не считая встречи,
Я шутя смеялась - зря.
Я не понимала, я тогда не знала,
как сильна любовь твоя.

Не ждала, не звала -
Как с огнём играла я.
Как сказать, что отдать -
Только ты прости меня.

Ты. Я. Ты и Я.
Обнимая плечи, не считая встречи,
Я шутя смеялась - зря.
Я не понимала, я тогда не знала,
как сильна любовь твоя.

Обнимая плечи, не считая встречи,
Я шутя смеялась - зря.
Я не понимала, я тогда не знала,
как сильна любовь твоя...
как сильна любовь твоя...
как нужна любовь твоя.

Tuesday, August 23, 2011

Асгартал уйллаа..


Ойрд ингэж асгартал уйлсангүй.Өөрийн эрхгүй л нулимс урсаад.Сэтгэл уяраад.Хайр.. Хайр.. Бас дахиад л хайр..Алс холын мэт санагдах энгийн атлаа амьдралын үнэн болоод агуу зүйл хаа нэгтээ өдийг хүртэл хадгалагдсаар л яваа..

"Диваажингийн өнгө" /The color of paradise/ нэртэй Ираны уран сайхны кино үзээд.









Тэгээд орой нь залуу яруу найрагч, найз Үржинхандынхаа шүлгүүдээс уншиж байгаад энэ шүлгийг уншаад бас л уйллаа.


Э.Үржинханд "Ээжийхээ л дэргэд жаргалтай"

Алтан утсаар үйл мэтгэж дээл урладаг ээж минь ээ
Аминчилж хэлсэн сургаалиас тань ухаарлыг би олдог
Алаг ертөнцийн элгэн дээр хүн заяанд төрүүлээд
Алгаа тосож хайраа дэвссэн таныхаа л дэргэд жаргадаг аа

Талаар дүүрэн сэтгэл тарьж зуныг авчирдаг ээж минь ээ
Таньдаа цэцэг бэлэглэж зүрхэлдэггүйг минь өршөөгөөрэй
Дэлхийн хөрснөөс хүний ертөнц рүү соёолдог болохоор нь
Дэлгэрэн хагдрах амьдын жамыг өөрийн эрхгүй ухаардаг аа

Гэгээн амьдралд амь заяасан нь ээж минь та л байдаг
Гэрийн тооноор нар тусахаас урьтаж ээж минь та л угтдаг
Гуниж суугаад бодол болоход ээжийн минь л үгс тэнхээ нэмдэг
Гэнэдэж азгүйтээд ирэхэд таны минь л хайр нөмөрлөж байдаг

Хань ижил, найз нөхөд ер хэнтэй нь ч зүйрлэмгүй ариун
Хатуу зөөлний алинд ч гагц миний л төлөө бодлоо чилээх
Хорвоод хамгийн үнэнч хайр ээжээс минь л ундардагийн учир
Хайгаад ч оломгүй сайхан жаргал таны л дэргэд байдаг аа.


Saturday, August 20, 2011

Аймгийн наадам


Хөдөөгүүр ажиллангаа амраад, аймгийн наадам үзчихлээ.

Энэ их өег хуушуур байсан..


Цаана нь аймгийн бөхчүүд гурвын даваагаа эхэлж байхад..






Хамар дор хоёр товарищ барилдаад..






Яаж зүгээр суухав хажуугаар өнгөрсөн панк хүүхэн..




Буриад сурын харваа..