Tuesday, March 12, 2013

Арай гэж л эхэллээ..

Энэ жилээс Хималаягийн шинэ йогийн дасгалыг хийж эхэлсэн..
 Аяыг нь сонсонгуут л бие маань өөрөө хийгээд явчихдаг..
Гэхдээ зөвхөн өглөөнийхтэй нь л зууралдлаа..
Үндсэн йог руугаа орох гэж бараг 3 сар тойроод гүйчихэж..
Дөнгөж сая хийж дууслаа..
50 минут нүд ирмэхийн зуур л болоод өнгөрлөө..
Бас л үнэн тасархай аятай..
Ямар сонин сонин мэдрэмжүүд төрвөө..
Хөрсөн дороос дөнгөж цухуйж байгаа ургамал болчихсон юм шиг..
 Энэ насандаа ч хийж үзээгүй сонин байрлалууд байдгийн байна..
Энэ тэнд орооцолдож мушгирч явсанаа баруун гар маань 
зүүн гараа олоод атгах мөчид учиргүй их догдлохын..
Долоо хоногтоо 3 удаа таслахгүйгээр л хийчих юмсан..
Тэгвэл энд тэнд унжаад, сулраад байгаа булчингууд 
маань байрандаа эргээд орчих болов уу.. 
Дээрээс нь хэдэн цаг хөдөлгөөнгүй
суудаг биед минь нэмэртэй юм даа..
Хийж эхлэе гээд бодооол яваад байгаа 
бол цаг битгий алдаарай..
 

2 comments:

  1. Энэ насандаа ч хийж үзээгүй сонин байрлалууд байдгийн байна.
    Энэ өгүүлбэрийг уншаад өөрийн эрхгүй инээлээ :-)

    ReplyDelete
    Replies
    1. Чи хийж vзэхийн бол бvvр инээнэ :))

      Delete